Saturday, May 9, 2009

Азийн тулааны спортын анхдугаар наадамд кик боксчид медалийн төлөө өрсөлдөнө.


2009 оны 06 сарын 04- 14 нд Азийн Олимпийн Зөвлөлөөс зоион явуулах Азийн Тулааны Спортын Андугаар Наадамыг Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулж байгаа билээ.Энэхүү наадамд Монгол улс Жүдо,Кик бокс, Кураш, Муай тай бокс гэсэн 4-н төрөлд

баг тамирчидаа илгээж байгаа бөгөөд Биеийн Тамир Спортын Газраас Кик боксын багийг батлан томилсон байна. Дасгалжуулагч О.Алтанпүрэв (Мишээл Кик бокс Төв) 51кгд Б.Мягмарсүрэн Кик бокс 60кгд Ө.Энхбаяр Кик бокс 63,5 кгд Ө.Төрбаяр Кик бокс 71кгд Б.Наадам Кик бокс 56кгд С.Тунгалаг Кик бокс эмэгтэй 51кгд Ц.Батболд Муай бокс 60 кгд Э.Буянбат Муай бокс Шүүгч Ө.Саруул-Эрдэнэ гэсэн бүрэлдэхүүнтэй баг Тайландыг зорихоор боллоо. Кик боксын тамирчдын хувьд медалийн болзол хангах боломжтой гэж мэргэжилтэнгүүд үзэж байна. 2007 онд Макаод зохиогдсон Азийн Танхимийн Спортын Наадамаас кик боксчид 7-н медалийг эх орондоо авчирч байсан юм. Тэдний гол өрсөлдөгчид кик боксын спорт өндөр хөгжсөн Казахстан,Киргиз,Узбекистан,Иордан улсууд юм. Энэхүү наадамын тухай www.bamag2009.com сайтаас дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

No comments:

Post a Comment