Friday, May 8, 2009

"Барселона" Аваргуудын лигийн шигшээд шалгарлаа

Испанийн алдарт "Барселона" Лондоны "Челси"-тэй талбай дээр нь 1:1-ээр тэнцсэнээр Аваргуудын лигийн шигшээ тоглолтод "МанЮ"-тай тунаж үлдлээ.

Тоглолтын ес дэх минутад "язгууртнууд"-ын хагас хамгаалагч Майкл Эссьен 23 метрийн зайнаас маш хүчтэй өшиглөж эхний гоолыг оруулсан. Ингээд үндсэн цагийг дуустал тооны энэ харьцаа өөрчлөгдсөнгүй. Хоёр баг ээлжлэн аюултай довтолгоонуудыг хийж байсан ч амжилтгүй болсоор. Дидье Дрогба "Барса"-гийн торгуулийн талбайд хэд хэдэн удаа унасан ч шүүгч 11 метрийн торгуулийн цохилт заасангүй.

"Челси"-гийн дасгалжуулагч Гүүс Хиддинк тоглолтын дараа шүүгчийг дөрвөн ч удаа торгуулийн цохилт өгөх боломжтой байсан хэмээн гомдоллож байна.

Ингээд тоглолтын сүүлчийн минутад Иньеста "Барса"-гийн тэнцээний гоолыг хийснээр энэ сарын 27-нд "мөнхийн хот" Ромын Олимпийн цэнгэлдэхэд Аваргуудын лигийн шигшээ тоглолтод тоглох эрхээ авлаа.

No comments:

Post a Comment