Monday, May 11, 2009

Нацү башё манай бөхчүүдэд халгаатай эхэллээ


Мэргэжлийн сумо бөхийн Нацү башё Токио хотын Рёогокү Когугикан ордонд эхэллээ. Аса аварга эхний өдөр Какурюү Анандтай учраа таарч котэнагэ мэхээр давсан бол Хакухо Точиозаныг буулган авч эхний даваагаа авлаа.

Озеки Харүмафүжи Хомашёг ошидашидаж мөн эхний даваагаа авсан байна. Харин бусад Монголын бөхчүүд бүгд (Кёкүтэнхо , Асасэкирюү, Тамаваши, Токитэнкү, Шётэнро) ялагдал хүлээжээ. Кайо озеки хатакикоми мэхээр Аминишикиг өвдөг шороодуулсан бол шинэ сэкивакэ Гоэйдо Котоошюг ялж башёг сайхан эхлүүллээ.

+ Давсан
- Унасан

No comments:

Post a Comment