Saturday, May 9, 2009

Е-СПОРТ 2009 ТЭМЦЭЭНД ОРОЛЦОГЧДЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ



Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн Газраас санаачлан Монголын Электрон Спортын Холбоотой хамтран цахим спорт сонирхогч хүүхэд залуусын дунд цахим спортын тэмцээнийг зохион байгуулж байна.
Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр интернэтийн үйлчилгээ үзүүлэгч "Эс Ти Экс Ситинэт" ХХК оролцож байна.
Тэмцээний ивээн тэтгэгчээр "Интел" корпораци, "Юнител" ХХК, "Протек" ХХК, "Номин электроникс" ХХК, Мишээл ЭКСПО нар оролцож байна.

Зорилго:
- Цахим спорт сонирхогч хүүхэд залуусыг дэмжих;
- Цахим спорт болон компьютерийн тоглоомын талаархи зөв ойлголтыг нийгэм, олон нийтэд бий болгох;
- Цахим спорт болон интернэт тоглоомын орон зай дээр суурилсан бизнесийн үйл ажиллагааг идэвхижүүлэх;
- Цахим спортын ирээдүйн шинэ хандлагыг дэмжих.

Тэмцээний төрөл:

Спортын төрөл

Насны ангилал

Тоглолтын төрөл

1

FIFA 09

13-аас дээш

Ганцаарчилсан

2

NBA Live 09

13-аас дээш

Ганцаарчилсан

3

War of Craft III. DotA

13-аас дээш

Багаар /5 гишүүнтэй

Бүртгэл:


NBA ба FIFA тоглоомын төрлүүдийн бүртгэл 2009 оны 05-р сарын 13-ний өдөр дуустал явагдана. Бүртгэлийн хураамж тоглолтын нэг төрөлд 4000 төгрөг. Тамирчин нь дээрхи 2 төрөлд зэрэг оролцож болох бөгөөд энэ тохиолдолд бүртгэлийн хураамж 8000 төгрөг төлнө.
WarCraft III. DotA Allstars тоглоомын бүртгэл 2009 оны 05-р сарын 09-ны өдөр дуустал явагдана. Энэ төрөлд оролцох баг тамирчид нь бүртгэлийн хураамжгүй.

Бүртгэлийн хуудсыг бөглөн 4х6 хэмжээтэй цээж зураг, Монголын Электрон Спорт Холбооны Голомт банкны 1102816125 тоот дансанд бүртгэлийн хураамжийг төлсөн баримтын хамт WORLD ARENA интернэт, тоглоомын төв(Тэнгис кино театрын баруун тал)д ирж бүртгэлээ баталгаажуулна уу.

Тэмцээн:


NBA ба FIFA тоглоомын төрлүүдийн хувьд 2009 оны 05-р сарын 15-наас 2009 оны 05-р сарын 18-ны өдрүүдэд ICT EXPO 2009 үзэсгэлэнгийн танхимд явагдана.
WarCraft III. DotA Allstars тоглоомын хувьд 2009 оны 05-р сарын 11-нээс 2009 оны 05-р сарын 17-ны өдрүүдэд www.garena.com серверт онлайнаар зохион байгуулагдана.
2009 оны 05-р сарын 19-ний өдөр МИШЭЭЛ ЭКСПО төвд “ICT EXPO 2009” үзэсгэлэнгийн танхимд аварга шалгаруулна.
2009 оны 06-р сарын 01-ний өдөр дээрхи тоглоомын төрлүүдээр Сүхбаатарын талбайд үзүүлэх тоглолт болно.

Санамж:

Тэмцээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг WORLD ARENA интернэт, тоглоомын төв(Тэнгис кино театрын баруун тал)д ирж авах буюу 11-319834 утсаар лавлана уу.
• 13-15 насны хүүхдүүд эцэг, эх болон асран хамгаалагчийн хамт ирж мандатаа авна.
• Тэмцээнтэй холбогдсон бусад нэмэлт мэдээллүүдийг таны э-шуудангийн хаяг, утасны дугаараар өгнө.
• Тэмцээний дүрэмтэй дэлгэрэнгүй хэсгээр орж танилцана уу.
ДУРДСАН ХУГАЦААНД БҮРТГҮҮЛЭЭГҮЙ ТОХИОЛДОЛД ТЭМЦЭЭНД ОРОЛЦУУЛАХ БОЛОМЖГҮЙГ АНХААРНА УУ.

ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

No comments:

Post a Comment