Friday, May 8, 2009

Ширэн бээлийтнүүд Хабаровскт өрсөлдөж байна

Боксын шигшээ багийн тамирчид уржигдар буюу өнгөрсөн даваа гаригт ОХУ-ыг зорьсон билээ. Манай тамирчид өчигдрөөс Хабаровск хотноо эхэлсэн AIBA-гийн хуваарьт анх удаа багтсан олон улсын тэмцээнд өрсөлдөж байна. Уг тэмцээнд ОХУ, Монгол, БНСУ, Казахстан, Япон, тэргүүтэй 11 орны тамирчин оролцож байгаа ажээ. Тэмцээний дараа Монголын боксчид ирэх баасан гаригт Улаан-Үд хотод Оросын шигшээ багийн тамирчидтай нөхөрсөг уулзалт тоглолт, хамтарсан бэлтгэл хийх бөгөөд энэ сарын 22-нд эх орондоо ирэх юм.

Нутагтаа ирсэн даруй тэд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор БНХАУ-ыг зорих аж. Манай тамирчид Гуанжоуд хэсэг хугацаанд хамтарсан бэлтгэл хийгээд тэндээсээ шууд тэмцээн болох Жухай хотод очих ажээ. Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх зургадугаар сарын 6-нд эхэлнэ. Тивийн аварга шалгаруулах тулаанд Н.Төгсцогт /48 кг/, П.Сэрдамба /51 кг/, Э.Идэрхүү /54 кг/, Б.Жавхлан /57 кг/, З.Энхзориг /60 кг/, Б.Түвшинбат /64 кг/, М.Нандин-Эрдэнэ /69 кг/, Н.Шинэбаяр /75 кг/, Т.Чулуунтөмөр /81 кг/, С.Эрдэнэбаяр /91 кг/, Д.Идэрбат /+91 кг/ нар эх орноо төлөөлөн өрсөлдөх юм.

No comments:

Post a Comment